Өгөх авах ухаан
Хүмүүс хоорондын харилцаа амжилтын эх ундарга болохыг өгүүлсэн Адам Грантын алдарт бестселлер.
Үеийн үед хувь хүний амжилтын гол түлхүүр нь тэмүүлэл, авьяас, шаргуу хөдөлмөр ба аз тохиол гэж үздэг байсан. Гэтэл өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй ертөнцөд амжилт нь хүмүүс хоорондын харилцаанаас ихэд шалтгаалах болсон байна. Вартоны бизнесийн сургуулийн профессор, судлаач, байгууллагын сэтгэл зүйн гуру Адам Грант "Өгөх авах ухаан" номдоо зарим нэг нь яагаад тэнгэр цойлох мэт мандаж байхад, зарим нэг нь азгүйдэн газар дор ортлоо урууддаг шалтгааны талаар өгүүлжээ. Тэрээр номдоо Simpsons цувралын зохиолчийн хачирхалтай араншин, NBA-ын 1984 оны драфтыг тойрсон сонирхолтой түүх, хамгийн алдартай ерөнхийлөгчийн өвөрмөц араншин, ээрч гацдаг сул талаа давуу тал болгосон өмгөөлөгчийн түүх гэх мэт бодит жишээгээр Өгөгч, Авагч болон Нийцүүлэгчдийн талаар өгүүлнэ. Олон тооны нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаач, томоохон корпорацуудын удирдлагуудаас өндөр үнэлгээ авсан энэхүү ном нь таны ажил, харилцаа болон бүтээмжид амжилт авч ирэх шинэ хандлагыг үүд хаалгыг нээнэ.