Агуу мөрөөдлийн эзэд: Дэлхийг өөрчилсөн 11 хүний залууст зориулсан илтгэлүүд
Энэ ном нь өнөө цаг үеийн дэлхийг бүтээсэн суутнуудын мэргэн зөвлөгөөнүүд болоод шинэ санаануудаар дүүрэн. Бизнес, урлаг, боловсролын салбарт гарцаа байхгүй тэргүүлэгч хүмүүс өөрсдийн дотоод дуу хоолой болоод залуу насныхаа алдаа,оноог сургамжлан ярьжээ.Тэдний дотор дахин залууст хандсан илтгэл яриа хийхгүй нэгэн ч бий. Тиймээс тэдний үг үнэтэй өв болон үлдэж буй юм. Илтгэлүүд ерөнхийдөө 15 минутаас 30 минутын хугацаатай. Энэхүү богино хугацаанд өөрсдийн амжилтанд хүрсэн агуу түүхийг бүгдийг нь нэгтгэн нэг дор багтааж илэрхийлж буй 11 илтгэгчийн ур чадвар үнэхээр гайхалтай байсан. Номонд орсон илтгэл бүр сүүлийн хорин жилийн хугацаанд их сургуулийн төгсөлтийн баярын арга хэмжээн дээр тавигдсан нийт илтгэлүүд дотроос хамгийн алдартай нь билээ.