Солонгосын Улсаны Их сургуулиас МИС-ийн номын санд ном бэлэглэв
Солонгос Улсын Улсаны Их сургуулийн Авто машин механик инженерийн сургуулиас ШУТИС-ийн МИС-ийн номын санд механик, машин үйлдвэрлэл, металлурги, цахилгаан, дулаан, материал судлал, электроник, гидравлик, инженерийн математик, физик, хими чиглэлийн 353 нэр төрлийн 460 гаруй англи ном, сурах бичиг хандивлалаа. Дээрх номоор номын үзэсгэлэн зохион байгуулж профессор багш, оюутнууд өргөнөөр оролцсон.
Номын жагсаалтыг эндээс татна уу
Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан