Төрийн 6 сургууль номын сангаа хамтран ашиглаж эхэллээ
ШУТИС-ийн номын сан нь Төрийн 6 сургууль номын сангаа хамтран ашиглах шийдвэрийн хүрээнд МУИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, СУИС-ийн уншигчдад үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Тус сургуулиудын уншигчид ШУТИС-ийн төв номын сангийн "Тогтмол хэвлэлийн уншлагын танхим" /504 тоот/ болон бүрэлдэхүүн сургуулиудын уншлагын танхимаар ПҮРЭВ, БААСАН гарагуудад 9:00-18:00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой.
Та бүхэн үйлчилгээний заавартай танилцана уу.
Шинжлэх ухаан, технологийн номын сан