Гар утасны шинэ эрин үе
Ирээдүйд бидний мэдэх гар утасны дизайн эрс өөрчлөгдөх бололтой. Та бүхэн төрөл бүрийн зориулалт бүхий дараах гар утаснуудтай танилцаарай. Утас гэж хэлэхэд хэцүү л эд байна даа.
Nokia 888
Энэ утас нь хэвшил болсон загваруудаас тэс өөр байгааг та бүхэн харж байгаа биз ээ. Nokia 888 загвар таны сонирхлыг татах нь мэдээж байх. Энэ утсыг тахийлгаж, хуйлж, хавчиж болдог. Маш хөнгөн, гадаргуу нь уян налархай материалаар хийгдсэн. Та үүнийг юу гэж бодож байна вэ? Та түүнийг хуйлж чадахаас гадна бугуйдаа зүүж болно, мөн тэв тэгш болгож бас чадах юм байна. Та түүгээр юу хүссэнээ хийж болно. Бас нэг зүйл хэлэхэд шингэн батерейтай, дэлгэцэд нь хүрэхэд уян зөөлөн юм байна.
Acibo
Ирээдүйд ихээхэн дэлгэрэх үүрэн телефон утасны бас нэг шинэлэг загварыг Nokia компани танилцуулж байна. Энэ нь оюун ухаант утас гэнэ. Энэ утасны онцлог нь стандарт утаснуудын бүх функцийг өөртөө агуулснаас гадна мультимедиа боломжууд, гэрлэн технологи дээр суурилсан юм байна.
SURV1
Энэ загвар нь хөдөө гадаа их явдаг хүмүүст зориулагдсан ба хатуу ширүүн нөхцөлийг даван туулах чадвартай гэнэ. Энэ утсыг бүсэндээ болон хүзүүндээ том зүүлт хэлбэрээр зүүж явах зориулалттай ба онцлог нь ямар нэгэн товч байхгүй зөвхөн даралт бүхий том дэлгэцтэй юм байна. Зурагдахаас хамгаалагдсан өндөр чанарын дэлгэц нь гар чийдэнгийн үүрэг гүйцэтгэнэ. Мөн GPS болон МР3 тоглуулагчийг өөртөө агуулсан.
Global Nomads
Хүзүүний зүүлт бүхий гар утас нь таны байнгын дагуул болох ба хөгжим сонирхогч залууст тохиромжтой юм байна. Мэдрэмжтэй интерфэйсийг агуулсан ба ямар нэгэн товч байхгүй гэнэ. Их бие нь функц, хөгжим удирдах гэсэн 2 хэсэгт хуваагдана. Функц хэсэгт даралт бүхий дэлгэц, хурууны хэв бүхий технологи агуулагдана. Бүх биеийн хэсэг нь хар өнгөтэй, зөвхөн мэдрэмжтэй интерфэйс нь цагаан өнгөөр ялгарна. Энэ утас нь жинхэнэ шинийг санаачлагч, сүр хүчний нэгдэл болсон гэж хэлэх байна.