Хятадын түүх

 

Энэхүү номонд Хятадын 20-р зууны адармаатай түүхийг товч бөгөөд тодорхой байдлаар өгүүлжээ. Мэдээж 20-р зууны Хятадын түүх ичгүүр, гутамшигаар эхэлнэ. Учир нь 20-р зууны эхэнд Чин гүрэн ялзран доройтож, гадаадын их гүрнүүд дур зоргоороо аашилж байсан юм. 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалаар Хятадууд Манжийн төрийг түлхэн унагаж ДИУ буюу Дундад Иргэн Улсыг /中华民国/ тунхаглажээ. Мэдээж энэ хувьсгалаас өмнө Ихэтуаний бослого, Тайпины бослого гэх мэт олон бослого гарч хэдэн сая хүн амь үрэгджээ. Бослогуудыг Цин гүрэн гадаад цэргийн тусламжтайгаар дарсан юм. Манжийн төрийг унагасан ч гэсэн Хятадууд өөр хоорондоо зөрчилдөж, цэргийн дарга нар дур дураараа дургиж, Юань Ши Кай хаант засгийг сэргээн өөрөө хаан болох санаатай ч явжээ. Энэ бүх тэмцлийн үед Хятадад “Гуоминдан” /国民党/ буюу “Улсын ардын нам” байгуулж, БН засаглалыг тогтоожээ. Энд бас ХКН буюу Хятадын коммунист намын тухай ч яригдана. Энэ 2 нам үзэл суртлын асар их зөрүүтэй учраас мөргөлдөөн зайлшгүй байсан юм.

 

http://catalog.must.edu.mn/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=53328&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D1%85%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4%D1%8B%D0%BD%20%D1%82%D2%AF%D2%AF%D1%85

 

Хятадын түүх