Магистр докторын судалгааны ажлыг хэрхэн гүйцэтгэх вэ?: Чанарын судалгаа хийх арга зүй

Судалгааны бүтээл (өгүүлэл, магистрын тезис, докторын диссертац гэх мэт) дээр ажиллахад гурван зүйлийг сайтар анхаарах хэрэгтэй. Тэдгээр нь: 1) бүтэц, зохион байгуулалт, 2) агуулга, 3) бичлэгийн загвар юм. Тиймээс дээрх чухал гурван аспектыг ойлгомжтой, хүртээмжтэй болгох үүднээс гадаад, дотоодын судлаачдын бүтээлээс эшлэн, өөрийн гүйцэтгэсэн магистрын тезис, докторын диссертац, нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийг жишээ болгон баяжуулан тайлбарлав. Энэ бүтээлийг таван бүлэгтэй бичсэн бөгөөд 1 дүгээр бүлэгт чанарын судалгааны онцлог, төрөл, чанарын өгөгдөл цуглуулах, өгөгдлийг задлан шинжлэх талаар авч үзсэн бол, 2, 3 дугаар бүлэгт магистр, докторын судалгааны ажлын ялгаа, онцлог, агуулга, бүтэц, зохион байгуулалтыг авч үзлээ. Сүүлийн хоёр бүлэгт (4, 5 дугаар) судалгааны ажлын бичлэгийн загварыг онцоллоо.

 

 

http://catalog.must.edu.mn/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=53324

Магистр докторын судалгааны ажлыг хэрхэн гүйцэтгэх вэ?: Чанарын судалгаа хийх арга зүй