"Голомт" банкнаас ШУТТНС-ийн "Уншлагын танхим №3"-ийг тохижуулж, хүлээлгэн өглөө
Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн "Уншлагын танхим №3" нь 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн шинэлэг, тав тухтай орчинд уншигчдаа хүлээн авч, үйлчилгээ үзүүлж эхлэлээ.
Тус танхимыг Голомт банкнаас ШУТИС-тай байгуулсан олон жилийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санхүүжүүлэн тохижуулж, хүлээлгэн өглөө.
Уншигчдын ая тухтай орчинд суралцах боломжийг бүрдүүлсэн ШУТИС-ийн Санхүү, төлөвлөлтийн газар болон Голомт банкны хамт олондоо нийт багш, ажилтан, суралцагсдынхаа нэрийн өмнөөс баярлаж, талархсанаа илэрхийлье.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
Шинжлэх ухаан, технологийн номын сан