"Нээлттэй хаалганы өдөр", "Уншигчийг чиглүүлэх хөтөлбөр"

ШУТТНС-аас шинэ хичээлийн жилийг тохиолдуулан "Нээлттэй хаалганы өдөр"-ийг уламжлал болгон зохион явуулдаг бөгөөд ШУТИС-ийн Үндсэн сурах бичиг, ерөнхий эрдмийн номуудаар үзэсгэлэн гаргалаа.

        

Мөн 2024-2025 онд 1-р курст элсэн суралцаж буй оюутнуудад зориулсан “Уншигчийг чиглүүлэх хөтөлбөр”-ийг 2024 оны 9 дүгээр сарын 3-аас 12-ны өдрийг дуустал зохион байгуулж, нийт 200 орчим оюутан хамрагдлаа.  Хөтөлбөрийн хүрээнд номын сангийн танхимуудын үйл ажиллагаа, үйлчилгээний журамыг танилцуулан, уншигчдын дунд танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээнүүдийг зохион явууллаа.   

      

Бүрэлдэхүүн сургуулийн багш нар чиглүүлэх хөтөлбөрийг дэмжиж оюутнуудаа зохион байгуулалтай оролцуулсанаас гадна БАС-ийн хүсэлтээр шинэ багш нарийг тус хөтөлбөрт хамрууллаа.

 

Шинжлэх ухаан, технологийн номын сан

 

 

"Нээлттэй хаалганы өдөр", "Уншигчийг чиглүүлэх хөтөлбөр"