ШУТНС-ийн хамт олон "Соёл урлагийн ажилтны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Шинжлэх ухаан, технологийн номын сан нь "Монголын соёл, урлагийн ажилтны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа. 

2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Галт удган, Рейкийн мастер багш, бариа засалч Д.Цэцэгжаргалын "Домнохуйн арга ухаан", "Аз жаргалын амин дэм" номын нээлт, лекцийг ШУТТНС-ийн хурлын танхимд зохион явууллаа. Тус ага хэмжээнд ШУТТНС-ийн захирал Т.Энхцацрал, номын сангийн хамт олон болон Д.Цэцэгжаргал багшийн шүтэн бишрэгч, дагагчид оролцлоо.

   

  

2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ШУТТНС-ийн  нийт ажилтнуудад сургалт, танин мэдэхүйн тэмцээн, спортын арга хэмжээг тус тус зохион явууллаа.

      

  

2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн 6 их сургуулийн номын сан хамтран "НОМЫН САН ӨНӨӨДӨР, МАРГААШ- III" хэлэлцүүлгийг "Их, дээд сургуулийн номын сангийн хөгжил, хэтийн төлөв" сэдвийн хүрээнд МУИС-ийн номын сангийн байранд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт ШУТНС-ийн төлөөлөл оролцож,   ШУТТНС-ийн захирал Т.Энхцацрал "ОЛОН УЛСЫН НОМЫН САНГИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА" сэдвээр илтгэл хэлэлцүүлэн, ШУТИС-ийн "MUST BRAND" бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа.

             

Шинжлэх ухаан, технологийн номын сан

ШУТНС-ийн хамт олон "Соёл урлагийн ажилтны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ