Монгол орны давсны нөөц баялаг” бүтээлээ тус сургуулийн номын санд бэлэглэлээ.
Нэрт геологич, аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ж.Сумъяа “Монгол орны давсны нөөц баялаг” бүтээлээ тус сургуулийн номын санд бэлэглэлээ. Номонд Монгол оронд үлэмж их дэлгэрсэн давсны нөөц баялгийг олон жилийн турш судлан шинжилж, жамц давс тэргүүтэй давсны төрлийн эрдсүүдийн орд илрэлүүдийн геологийн тогтоц, найрлага, бүтэц, үүсэл, хөгжил, тархалт байршил болоод нөөц, цар хэмжээг тодорхойлон тогтоосон томоохон бүтээлийн нэг юм. Ном нь эрдэм шинжилгээний ажилтнууд, байгалийн давсны бүлгийн эрдсүүдийг сонирхон судлагч, химич, геологич, их дээд сургуулийн багш нар, оюутнуудад зориулагдсан.