"Манай эрдэмтэд" цувралын дугааруудыг гардуулан өглөө
ШУТИС нь профессор багш, эрдэмтдийнхээ судалгаа, шинжилгээний бүтээлийг “Манай эрдэмтэд” цуврал бүтээл болгон хэвлүүлдэг бөгөөд энэхүү цуврал бүтээл нь судлаач, оюутнуудын сургалт, судалгааны ажилд ашиглагддаг судалгааны томоохон эх сурвалж юм.
Японы “Токиогийн гадаад судлалын их сургууль”-ийн монгол судлалын эрдэмтэн, мэргэжилтнүүд ШУТИС-ийн эрдэмтэн, профессор багш нарын “Манай эрдэмтэд” цуврал бүтээл нь олон улсын эрдэмтдийн анхаарлыг татсан судалгаа шинжилгээний өндөр ач холбогдолтой бүтээл болсон байна гэж үнэлсэн байна.
Иймд ШУТИС-ийн "Манай эрдэмтэд" цуврал бүтээлүүдийг Токиогийн гадаад судлалын их сургуулийн монгол судлал, судалгааны ажилд зориулан сурталчлан таниулж, танилцуулахаар боллоо.
Эдгээр бүтээлүүд нь монгол судлалын эрдэмтэд, судлаачдын ажилд томоохон ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
Шинжлэх Ухаан, Технологийн номын сан