EBSCO мэдээлийн сангийн эрх дахин 1 жилээр сунгагдлаа

ШУТИС нь EBSCO мэдээллийн сангийн Engineering Source багцыг эрхийг тогтмол авч ашигладаг бөгөөд ШУТИС-ийн сүлжээний орчноос /хичээлийн байрууд, орон нутаг дах харьяа, салбар сургуулиуд, хүрээлэн, төвүүд/ үнэгүй нэвтрэх боломжтой.

EBSCO мэдээллийн санд ЭНД дарж шууд холбогдоно уу.  

Тус багцын эрхийг дагалдуулан eBook Open Access (OA) Collection (EBSCOhost)-ийн эрхийг үнэгүй ашиглах боломжийг олгодог билээ. eBook-ын багцад одоогоор 20000 гаруй ном байгаа бөгөөд тогтмол нэмэгдсээр байдаг давуу талтай.

Мөн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 5 дугаар сарын 18-ны хооронд Academic Search Ultimate багцын туршилтын эрхийг 2 сарын хугацаатай нээсэн байгаа тул та бүхэн сургалт, судалгааны ажилдаа идэвхтэй ашиглана уу.

Та бүхний сургалт судалгааны ажилд нь амжилт хүсье.

 

Шинжлэх ухаан, технологийн номын сан

EBSCO мэдээлийн сангийн эрх дахин 1 жилээр сунгагдлаа