ШУТНС-ын ажилчид шагнаглаа

Дэлхийн багш нарын 31 дэх, Монголын багш нарын 59 дэх өдрийг тохиолдуулан 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр МХТС-ийн ахлах номын санч Ц.Баянбилэг, Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн номын санч С.Мөнхчимэг, Х.Жибек нар Боловсролын яамны "ЖУУХ БИЧИГ"-ээр тус тус шагнагдлаа.

Мөн Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны "ХӨДӨЛМӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгээр ШУТТНС-ийн үйлчлэгч Д.Бямбацэрэн шагнагдаж, шагналыг ШУТИС-ийн Ректор Т.Намнан гардуулав.

    

Нийт шагнагдсан ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

 

Шинжлэх Ухаан, Технологийн Номын Сан

ШУТНС-ын ажилчид шагнаглаа