ШУТТНС-аас бүрэлдэхүүн сургууль дээр ажиллалаа
Шинжлэх ухаан, технологийн төв номын сан нь бүрэлдэхүүн сургуулийн номын сангуудын үйл ажиллагааг дэмжиж чиглүүлэх, номын санчдын ур чадварыг дээшлүүлэх, сургалт явуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэргээр салбар номын сан уруу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
2026 оны 1 дүгээр сарын 05-16-ны хооронд ажлын 10 хоног ШУТТНС-ийн ном зүйч Э.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг МС-ийн номын санд амжилттай ажиллалаа.

Энэ хугацаанд тус номын сангийн номын санчидтай хамтран ном, сурах бичгийг программаар болон нэгбүрчилсэн дансаар хамт тоолох ажил хийгдлээ. Тоолох явцад сургуулийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор номын бар кодыг шинэчлэн хэвлэх, солих, наах, тамгалах зэрэг техник ажиллагааг гүйцэтгэж, богино хугацаанд 20,000 орчим монгол, англи ном, сурах бичгийг тоолж дуусгалаа.

Цаашид давхардсан судалгааны ажил, олон хувьтай болон гэмтэж хуучирсан номыг ялгаж актлуулах, нийт номын эргэлтийг хэрхэн сайжруулах зэрэгт зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа.
Шинжлэх ухаан, технологийн номын сан