EBSCO-оос ШУТИС-ийн хэрэглэгчид ашиглах боломжтой сангууд

EBSCO-оос ШУТИС-ийн хэрэглэгчдэд зориулан шинэ боломжуудыг олгосоор байна. 

ШУТИС-ийн ШУТТНС нь уншигчдадаа зориулан EBSCO мэдээллийн сангийн Engineering Source багцын эрх 2026 оны 2 дугаар сарын 25-аас 2027 оны 2 дугаар сарын 25 хүртэл сунгалаа.

                EBSCO мэдээллийн санд шууд нэвтрэхийг хүсвэл ЭНД дарна уу! 

ШУТТНС-аас хүсэлт тавьсны дагуу EBSCO-оос ШУТИС-ийн багш, оюутан, судлаачдад зориулан Business Source Ultimate багцын туршилтын эрхийг 2026 оны 3 дугаар сарын 12-оос 2 сарын хугацаатай нээсэн. 

              Business Source Ultimate багцад шууд нэвтрэхийг хүсвэл ЭНД дарна уу!   ► ЗААВАР

Business Source Ultimate (BSU) мэдээллийн сан нь нийт 3,746 идэвхтэй бүрэн эхтэй сэтгүүлд нэвтрэх боломжийг олгодог бөгөөд үүнд олон тооны хянан магадалсан (peer-reviewed) эрдэм шинжилгээний хэвлэлүүд багтсан. Энэхүү мэдээллийн сан нь бизнесийн салбарын орчин үеийн чиг хандлагаас эхлээд түүхэн мэдээлэл, олон улсын хандлага хүртэлх өргөн хүрээний сэдвийг хамардаг.

Судлаачдад зориулан бизнесийн салбарын нэр хүндтэй сэтгүүлүүд болох Harvard Business Review, Academy of Management Journal, Academy of Management Review, Management Science, Marketing Science, MIS Quarterly, Bloomberg Businessweek, Forbes, Fortune болон бусад олон эх сурвалжийг ашиглах боломжийг олгодог. Мөн тэргүүлэх контент нийлүүлэгчдийн бизнесийн видео материалууд багтсан Business Source цуврал мэдээллийн сангууд дотроос хамгийн том мэдээллийн сан юм.

Мөн 2026 оны 4 дүгээр сарын 01-ээс 2 сая диссертаци бүхий OpenDissertation сангийн эрхийг ашиглах боломжтой боллоо.

           OpenDissertation санд шууд нэвтрэхийг хүсвэл ЭНД дарна уу!

EBSCO мэдээллийн сангаас нээсэн сангуудыг дагалдуулан олон төрлийн сангуудыг нээдэг тул үзэх боломжтой нийт сангуудыг ЭНД дарж үзнэ үү!

Шинжлэх ухаан, технологийн номын сан

EBSCO-оос ШУТИС-ийн хэрэглэгчид ашиглах боломжтой сангууд