ШУТНС Дэлхийн номын өдрийн 17 дах жилдээ тэмдэглэлээ
ШУТИС-ийн номын сан нь "ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР 2026"-г 4 дүгээр сарын 20-оос 24-ний өдрийн хооронд тэмдэглэн өнгөрүүллээ. Тус өдрийн хүрээнд явагдах арга хэмжээнүүд батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа.
2026.04.15-17
ШУТИС-ийн эрүүл мэндийн төвтэй хамтран тамхины хор уршгийн талаар оюутнуудад таниулан сурталчлах зорилготой “ЭЛЕКТРОН ТАМХИ БОЛОН ТҮҮНИЙ ХОР НӨЛӨӨ” сэдэвт арга хэмжээг уншлагын танхимуудад нийт 3 удаа зохион байгууллаа. Арга хэмжээг ШУТИС-ЭМТ-ийн их эмч Г.Анхцэцэг уншлагын танхимын номын санчидтай хамтран явууллаа.

2026.04.20-23
Уламжлал ёсоор “УНШДАГ ИНЖЕНЕР” дэлхийн сонгодог номын үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэсгэлэнд нийт 650 гаруй монголын болон дэлхийн сонгодог уран зохиол, түүхийн номоос гадна архитектур дизайны чиглэлийн англи хэл дээрх номууд дэлгэн тавигдлаа.

2026.04.20-24
“МЭДЭЭЛЛИЙН ЭРЭЛ ХАЙГУУЛЧ” танин мэдэхүйн тэмцээнийг дээрх хугацаанд өдөрт 2-3 удаагийн давтамжтай зохион байгууллаа. Тэмцээнд 2 хүний бүрэлдэхүүнтэй багаараа оролцож өртөөчилсөн байдлаар сонирхолтой даалгавруудыг гүйцэтгэж, олон олон бэлгийн эзэд тодорлоо.
https://www.facebook.com/share/v/1AqeP282me/
2026.04.21.
Ном унших дуртай уншигчдадаа зориулан “BOOK BATTLE” сэдэвт шинэлэг арга хэмжээг санаачлан зохион байгууллаа. Нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй 4 баг оролцож авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө. Уг тэмцээнийг удирдамжийн дагуу “Алхимич”, “Оройгүй сүм”, “Хагацашгүй”, “Хайрын сүмээс дүрвэгсэд” зохиолуудыг уншиж эх зохиолтой ажиллах, илтгэх чадвар, уран төсөөлөл, авхаалж самбаагаараа өрсөлдөн 1-р байрт Г.Ганцоож ахлагчтай “Тэмүүлэл” баг /багийн гишүүд Г.Ганцоож, Б.Мөнхтуяа, Г.Үлэмж, Э.Номин-Эрдэнэ/, 2-р байрт Д.Самбаасүндэв ахлагчтай “Маргааны манлай” баг /багийн гишүүд Д.Самбаасүндэв, Т.Жамбалдорж, М.Нармандах, Л.Золбоо/ шалгарлаа. Шүүгчээр НХС-ийн багш доктор /Ph.D/, дэд профессор Д.Сэрдарам, ГХС-ийн багш доктор /Ph.D/, дэд профессор Б.Дэлгэрмаа нар ажиллаа.

https://www.facebook.com/share/r/1DvTuzDgh5/
2026.04.22.
Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяатай хийх “Зохиолч уншигчийн уулзалт”-ыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор доктор /Ph.D/, дэд профессор Бадмаанямбуу, ШУТТНС-ийн захирал Т.Энхцацрал болон ШУТИС-ийн багш оюутны төлөөлөл оролцлоо.

Уулзалтын үеэр зохиолч маань өөрийн уран бүтээлийн талаар болон уншигчдын сонирхсон асуултад хариулан халуун дотно яриа өрнүүллээ. Зохиолч уншигчийн уулзалтад ШУТИС-ийн 150 гаруй багш, оюутнууд оролцлоо.
https://www.facebook.com/share/r/1SN3LUhL2E/
2026.04.24.
Монгол улсын зөвлөх инженер, ЭХИС-ийн багш, доктор /Ph.D/, дэд профессор Д.Балдандорж “Түлшний шаталтын онолын үндэс ба галын хотлын төхөөрөмж” /2024 он/, “Уурын генераторын ашиглалт “ /2021 он/, “Зуухны дулааны тооцооны нормчлолын арга” /2019 он/ номуудынхаа “Номын баяр”-ыг хийлээ.
Номын баярт ШУТТНС-ийн захирал, доктор /Ph.D/ Т.Энхцацрал, ШУТИС-ийн ЭХИС-ийн захирал, доктор /Ph.D/ Б.Бат-Эрдэнэ, ДЦС-тэнхимийн эрхлэгч, доктор /Ph.D/ Ш.Энхбаяр, доктор / Ph.D/ Б.Оюунсувд, доктор /Ph.D/ Ч.Гулнар болон хамтран зүтгэгч багш нар, гэр бүл, найзууд, төгсөгч шавь нарын төлөөллүүд оролцлоо.
ШУТТНС-аас уламжлал ёсоор захирал Т.Энхцацрал номын баяраа хийсэн Д.Балдандоржид №40 тоот “БАТЛАМЖ”-ийг гардуулан өглөө.
Тус арга хэмжээнд оролцсон оролцогчдоос 3 азтан тодруулж Д.Балдандорж өөрийн бүтээлийн дээжээс гардууллаа.
https://www.facebook.com/share/r/1CcgNNhokK/
2026.04.24.
Уншигчдын ном уншуулах, уран сэтгэмж, төсөөллийг сорих зорилготой Л.Түдэвийн Оройгүй сүм романаар “ОРОЙГҮЙ СҮМ - ТӨГСГӨЛГҮЙ ЭРЭЛХИЙЛЭЛ” сэдэвт тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 3 хүний бүрэлдэхүүнтэй 4 баг оролцсон бөгөөд НХС-ийн Нийгмийн ажлын 1-р курсийн оюутнууд болох С.Номин-Эрдэнэ, Н.Одончимэг, А.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй “Гэгээн баг” тэргүүн байр эзэллээ.
Тэмцээнийг ГХС-ийн багш доктор, дэд профессор Б.Дэлгэрмаа, ШУТТНС-ийн ахлах мэргэжилтэн Э.Энхтүвшин нар шүүлээ. Уг тэмцээнд оюутнуудаа идэвхтэй оролцуулсан ГХС-ийн багш доктор Т.Цэнд-Аюушд талархал илэрхийлье.

“BOOK BATTLE”, “ОРОЙГҮЙ СҮМ - ТӨГСГӨЛГҮЙ ЭРЭЛХИЙЛЭЛ” сэдэвт тэмцээнийг ШУТТНС-ийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг удирдан хөтөлж, номзүйч С.Нургүл, номын санч Ш.Загдсүрэн, Д.Золзаяа, Н.Отгонжаргал, МИТС-ийн номын санч Б.Бүжинлхам нар хамтран зохион байгуулсан юм.
https://www.facebook.com/share/v/1GrHDsJhun/
2026.04.24.
Цэцэгт хайртай, цэцэг сонирхогчдод зориулан “ДЭЛБЭЭ БҮХЭН ХАЙР” сэдэвт үзэсгэлэн худалдааг цэцгийг дэлгүүр болон хувь хүмүүстэй хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр цэцгийн худалдаачид маань ШУТТНС-д өөрсдийн хайрлан арчилж ургуулсан цэцэгсийн дээжээс хандивлалаа.

https://www.facebook.com/share/r/1Dzk4M4bzC/
Мөн дэлхийн номын өдрийн хүрээнд ШУТТНС-ийн үйл ажиллагаа, үйлчилгээг сурталчлах зорилгоор ОХҮА болон ГХС-ийн Ш.Эрдэнэзаяа багштай хятад хэлний клубийн оюутнуудтай хамтран богино хэмжээний видео бичлэгүүд хийж номын сангийн фэйж хуудаст байршууллаа.
ШУТТНС-аас зохион байгуулсан үйл ажиллагаануудад идэвх санаачилгатай оролцсон нийт уншигчдадаа талархал илэрхийлье.
Шинжлэх ухаан, технологийн номын сан

