ШУТТНС-ийн номын санч Б.Чанцалжаргал "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнагдлаа
Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн (ШУТТНС) номын санч Батмөнхийн Чанцалжаргал ШУТИС-д тасралтгүй 30 жил ажилласан хөдөлмөр зүтгэл, салбартаа оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар зарлигаар төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнагдлаа.
Тэрээр уг шагналаа 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр гардан авсан юм.
Төрийн шагнал хүртсэн Б.Чанцалжаргалыг ШУТИС-ийн ректор Т.Намнан нийт төрийн шагнал хүртсэн шагналтнуудын хамт ШУТТНС-ийн Хурлын танхимд албан ёсоор хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.
Мөн энэ үеэр ШУТТНС-ийн захирал Т.Энхцацрал болон хамт олон нь тусгайлан баяр хүргэж, цаашдын ажилд нь улам их амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Шинжлэх ухаан, технологийн номын сан