ШУТТНС-нд ном хандивлалаа
Монгол улсад “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер” мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд ЭХИС-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр олон чадварлаг инженерүүд бэлтгэгдэн гарсан байдаг. ЭХИС-ийн профессор багш нар ойн хүрээнд олон арван бүтээлч ажил, үйл ажиллагааг зохион байгуулсны нэг нь өнгөрсөн түүхэн хугацааны ололт амжилт, хөгжил дэвшлийн ном болон мэргэжлийн сэтгүүл гаргаж, дээжээс нь номын санд бэлэглэлээ. Энэхүү бүтээлүүд нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженерүүдэд мэргэжил, судалгааны чухал ач холбогдолтой.

Эрхэм багш, ЭХИС-ийн Цахилгаан техникийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Д.Пүрэвдаш болон мэргэжлийн салбарын үе үеийн эрдэмтэн багш нартаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжилтэн бэлтгэж эхэлсний ойн баярын мэнд хүргэж, эрдэм номын үйлсэд нь амжилт хүсье.
Шинжлэх ухаан, технологийн номын сан