Гадаадын их дээд сургуулийн оюутнууд ШУТ төв номын сантай танилцав.
Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн барилга ашиглалтанд орсноос эхлэн өнөөг хүртэл номын сангийн барилга, номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцаж туршлага судлах, сургалтанд хамрагдах зэрэг үйл ажиллагаа явагдсаар байна. 04 сарын 11-15-ны өдүүдэд Дарханы ТС, их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиудын номын санч-мэдээллийн ажилтнууд, ХААИС-ийн номын сангийн хамт олон, мөн Буриадын их дээд сургуулийн оюутнууд багшийн хамтаар номын сантай танилцаж санал солилцлоо.