ШУТТНС-ийн үйлчилгээний ажилтан Ц.Цэвэлмаа "Хөдөлмөрийн тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр шагнагдлаа
Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн үйлчилгээний ажилтан Цагаан овогтой Цэвэлмаа "Хөдөлмөрийн тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр шагнагдсаныг ШУТИС-йн ректор Т.Намнан гардуулан өглөө.

Ц.Цэвэлмаа нь 2009 оноос өнөөг хүртэл номын сангийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилд идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн манай тэргүүний ажилтнуудын нэг юм. Ц.Цэвэлмаадаа ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Шинжлэх ухаан, технологийн номын сан