Ч.Пүрэвдоржийн ДУРСАМЖ-ЯРИЛЦЛАГА номын баяр болж өндөрлөлөө
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн боловсролын удирдахуйн ухааны судалгаа, арга зүйн тэнхмийн эрхлэгч доктор, профессор Ч.Пүрэвдоржийн ДУРСАМЖ-ЯРИЛЦЛАГА номын баяр болж өндөрлөлөө. Номын баярт ЗХШҮГ-н дарга Ю.Болдбаатар, ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар, ЭХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Арслан, ахмад багш нар, профессорууд, оюутнуудын төлөөлөл оролцлоо. Дурсамж ярилцлагад оролцогсод Ч.Пүрэвдорж багшаас сонирхсон асуултаа асууж, мөн хэд хэдэн шүлэг уншуулсан нь оюутнуудын сонирхолыг их татсан. Ч.Пүрэвдорж багш эрчим хүч, инженерийн мэргэжил эзэмшсэн хэдий ч яруу найргийн хэд хэдэн ном хэвлүүлж гаргасан. Номын баярт СУИС-ийн оюутнууд Ч.Пүрэвдоржийн дуунуудаас дуулж сонирхуулсан.
![]() |
|
![]() |
![]() |