Зохиогч: Дуламрагчаа, Т. Номын нэр: Судалгааны ажлын үндэс Хэвлэгдсэн он: 2025 Номын агуулга: Эрдэм шинжилгээ судалгааны ажил эхлэн хийх гэж буй суралцагчид болон оюутан магистрант, докторант, залуу багш нарт зориулан судалгааны ажил анхлан хийх гэж буй эрхмүүд болон судалгааны ажлын арга зүй, мэдлэгээ дээшлүүлэх хүсэл зорилготой хэн бүхэнд энэхүү гарын авлага номоо уншигч, судлаач таны гар дээр тавьж байна.
Зохиогч: Энх-Амгалан, Л. Номын нэр: Системийн туйлдал реформ Хэвлэгдсэн он: 2026 Номын агуулга: «Системийн туйлдал & Реформ» ном нь Монголын боловсролын салбарын тулгамдсан асуудал, бодлогын шийдвэр, өөрчлөлт шинэчлэлийн үйл явцыг зохиогчийн туршлага, эргэцүүлэлтэй холбон өгүүлсэн бүтээл юм. Сургуулийн хүртээмжээс эхлээд сургалтын чанар, багшийн хөгжил, үнэлгээ, санхүүжилт, дээд боловсролын шинэчлэл хүртэл өргөн хүрээний сэдвийг хөнджээ. Номын онцлог нь боловсролын асуудлыг олон бүрэлдэхүүн хэсгийн харилцан холбоонд авч үзэж, тогтолцооны шинэчлэлийн хэрэгцээ, хэрэгжүүлэх арга замын тухай зохиогчийн байр суурийг танилцуулсанд оршино. Гарчгууд нь өдөр тутмын хэллэг, зүйрлэлээр дамжуулан салбарын ээдрээтэй асуудлуудыг уншигчийн анхааралд хүргэхээр зорьжээ.
Зохиогч: Дулат, М.Х. Номын нэр: Эр зоригийн шашдир хэмээх Цагаадайн улсын түүх оршвой Хэвлэгдсэн он: 2025 Номын агуулга: Моголстан болон түүний хил залгаа, орнуудын түүх, тухайлбал Энэтхэг, Моголстан, Узбек, Шайбани, Төвд, Киргик, Казахын хант улсуудын хоорондын цэрэг, улс төр, эдийн засгийн харилцаа, хаад, язгууртнуудын гарвал, намтрын талаар хосгүй баримттай, үнэ цэнтэй зохиол юм. XV-XVI зууны үед Мавераннахр, Кашгар, Кашмир, Самарканд, Хожент, Бадахшан, Хорасан, Кабул, Андижан, Туръестан, Ташкент, Жаркент зэрэг Төв Азийн хотуудын төлөө тулалдаан, тэмцлийг бичжээ.
Зохиогч: Зохиогч: Б. Энхбаяр ; Ерөнхий редактор: Ш.Батсүх; Редактор: П.Цэрэндондов; Б.Сарангэрэл; Номын нэр: Амьдралын психологи 1: Хүний хөгжил гэр бүлийн сэтгэл зүй Хэвлэгдсэн он: 2022 Номын агуулга: Хүмүүс өөрийн сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэнд, хосууд харилцаандаа онцгой анхаарах нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч яагаад хүлээн зөвшөөрч байгаа вэ гэдэгээ энэхүү номноос уншиж мэдэх болно.
Зохиогч: Б. Энхбаяр ; Ерөнхий редактор: Ш.Батсүх; Редактор: П.Цэрэндондов; Б.Сарангэрэл; Номын нэр: Эерэг сэтгэл зүй : Аз жаргалын шинжлэх ухаан Хэвлэгдсэн он: 2025 Номын агуулга: Энэхүү номын онцлог нь аз жаргалтай, сэтгэл ханамжтай, сайхан амьдралын сэтгэл зүйн үндсийг тайлбарлах бөгөөд сэтгэл судлалын сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүдээр баяжуулж, олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр бичсэн болно.
Зохиогч: Зохиогч: Л. Төрбурам ; Редактор: Б. Туяа; Номын нэр: Сэтгэл судлалын түүхийн жимээр : Тусгай дугаар Хэвлэгдсэн он: 2024 Номын агуулга: Бид сэтгэл зүйн амар амгаланг хүсэхээс гадна ажил амьдралдаа бүтээмжтэй байх, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, бусадтай эрүүл харилцааг тогтоох гээд илүү өргөн хүрээнд зүй зохистой амьдрах шаардлагатай тулгарч байна. Тиймээс сэтгэл судлал нь яах аргагүй хүн бүхэнд хамаатай мэдлэгийн өв сан юм.
Зохиогч: Орчуулсан, эмхэтгэсэн: П. Одгэрэл ; Хянан тохиолдуулсан: П. Гантуяа ; Номын нэр: Сэтгэл судлалын түүх Хэвлэгдсэн он: 2023 Номын агуулга: Сэтгэл судлалын судлагдахуун нь бодит сэтгэл хөдлөл, хүртэхүй, ой тогтоолт, сэтгэлийн хөдөлгөөн, зан төлөвийн бодит байдал бол сэтгэл судлалын түүхийг судлах зүйл нь сэтгэцийн ертөнцийг танин мэдэж байгаа хүний үйл ажиллагаа юм.
Номын нэр: Хамтдаа friends үзэж англи хэлээ сайжруулцгаая: Сурах бичиг / Зохиогч: Одончимэг, Ц.; Редактор: Батдулам, Ц.
Номын нэр: Хамтдаа Friends үзэж англи хэлээ сайжруулцгаая- V Зохиогч: Одончимэг Ц., Редактор: Батдулам Ц. Хэвлэгдсэн он: 2026 Номын агуулга: Гадаад хэл сонирхсон хүн бүр өөрийн хүсэл, сонирхолдоо нийцүүлэн сурах арга барилаа олж авах нь гол юм. Тус цуврал нь Америк залуусын амьдралын хэв маяг, соёлыг зургаан найз, тэдний өвөрмөц ертөнцөөр сонирхолтойгоор харуулахаас гадна өдөр тутмын ярианд өргөн хэрэглэгддэг хар ярианы үг хэллэг, өвөрмөц хэлц, хэлц үйл үгсийг агуулсан байна.
Номын нэр: Хажуугийн тогтворжилт Зохиогч: Жаргалсайхан Л., Редактор: Билэгсайхан Д. Хэвлэгдсэн он: 2026 Номын агуулга: Сурах бичигт байгалийн ба зохиомол хажуугийн тогтворжилт түүнд нөлөөлөх хүчин зүйл, тооцоолол, шинжилгээ, үнэлгээ, хяналт, тогтворжуулах арга, геотехникийн хөрөнгө түүний удирдлагын агуулгыг тусгасан.