НОМ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ

Шинжлэх уханан, технологийн номын сан нь 2008 онд ҮТС-ийн Хэвлэлийн технологийн профессорын багтай хамтарч "ШУТИС-ийн номын сангийн ховор, хуучин номыг сэргээн засварлах ажил" төслийг 2 жилийн хугацаатай хэрэгжүүлэсэн. 

Төслийг хэрэгжүүлснээр бүрэлдэхүүн сургууль, бусад их дээд сургуулийн номын санч-мэдээллийн ажилтнуудад зориулсан ном сэргээн засварлах сургалтыг бие даан явуулах боломжтой болсон.

Сэргээн засварлах материалд уншигчдын гараар элэгдэлд орсон ном сурах бичиг, гарын авлагыг дахин сэргээх замаар сэлбэн засварлахаас гадна ховор, ганц хувьтай бүтээлийг хувилан олшруулж байна.